Багшийг зоддог байсан ТУЗ-ийн гишүүдэд Аглагийн эрхийг өгвөл бидэнд үзэж харах тоос ч үлдэхгүй гэв
“Аглаг бүтээл”-ийн хийдийн үүсгэн байгуулагч Бурханч лам Г.Пүрэвбат агсны гэрээслэл, уг хийдийн өмчлөл, одоогийн үйл ажиллагаатай холбоотой асуудал үүсээд буй. Тэгвэл Төгс-Амарлангуй Цагаан Лянхуа хэмээх цахим хаягтай иргэн дараах мэдээллийг оруулжээ.
-Үнэндээ Багшийг амьд ахуй үед нь тоохгүй Багшаас хулгай хийж, Багшийг нийлж зоддог байсан ТУЗ-ийн гишүүдэд Аглагийн эрхийг өгвөл аглагаас бидэнд үзэж харах тоос ч үлдэхгүй!
Бурханч Багш угаасаа жирийн хүнээс давж сэтгэдэг аливааг сайтар бодож, төлөвлөж ямар ч зүйлийг өөгүй төгс хийдэг хүн байсан болохоор өөрийнх нь хийсэн бүтээлд шунах хүн олон гарна гэдгийг эртнээс мэдэж байсан. Үүнээс сэрэмжилж багш маань өөд болохоосоо нэлээд хэдэн жилийн өмнө гэрээслэлээ бичиж нотариатаар баталгаажуулж байсныг санаж байна. Багш өөрийн бүтээж байгуулсан суут бүтээлээ хоёр охиддоо хадгалж хамгаалж авч явах эрхийг өгч, өвлүүлэн үлдээсэн юм.Гэрээслэлд угаасаа үзээд үзээд хоёр охиноос нь өөр хэний ч нэр гарч ирэхгүй.
Багшийг таалал хураасны дараа багшийг амьдад нь хулгай хийгээд байсан тэр шавь нь Багшийн бүх гаргахаар төлөвлөж байсан номын эхүүдийг хадгалж байсан Багшийн компьютерыг багшийн унадаг байсан улаан өнгөтэй Range rover машинтай нь хамт хулгайлж аваад орос руу зугтаасан.
Багшид ном бүтээлээс нь гадна дэлхийд хосгүй бурхан шүтээн, үнэлж баршгүй ховор судар ном, эмийн ургамал, үнэт өв зөндөө бий. Тэр бүхнээ хулгайд алдчихгүй хадгалахын тулд бүх агуулах, склад, өрөөгөө цоожтой байлгаж Багш өөрөө түлхүүрийг нь биедээ салгахгүй авч явдаг байсан.
Багшийг таалал хураасны дараа энэ их юмсын алдчихгүйн төлөө Ким багш хоёр охинтойгоо нүд цавчилгүй чадахаараа хамгаалах гэж хичээсэн ч хамгийн ойрын шавь нар нь эхнээсээ багшийн хамгийн чухалд тооцож ирсэн хараахан хэвлэгдээгүй байсан номын эхээ хадгалсан компьютерыг нь хулгайлж хуулбарласан.
Үнэндээ энэ удирдах зөвлөл гээд байгаа багшийн шавь нар Бурханч багшийг амьд байхад нь нийлж хэд хэдэн удаа зодож, бүр Багш руу буу хүртэл тулгасан удаатай.
ТУЗ буюу удирдах зөвлөлөөс хэн хэн багшийг хэдэн удаа зодсоныг би өдөр цаг минуттай нь гаргаж ирж хэлсэн ч болно.
Багшаас хойш энэ удирдах зөвлөлийн гишүүд ажлаа хийгээгүй ч цалингаа үргэлжлүүлэн авч, аглагт тасралтгүй архи ууж, сав л хийвэл багшийн гэр бүл рүү дайрч доромжилж нийтэд буруу ойлголт өгсөөр ирсэнг харсан ч хараагүй мэт Бурханч багшийнхаа төлөө чимээгүй тэсэж ирсэн.
Одоо харин Багшийн аавыг настай хүнийг хүртэл хэдэн талаас нь нийлж ятгаж толгойг нь эргүүлж байгааг хараад хуврагийн нэр зүүсэн арчаагүй эр юм даа гэж жигшиж сууна...
Бурханч Багш хэрэв чамайг Хамба болгох байсан бол амьд ахуй үедээ аль хэдийн "За Аглагийн хамбаар Отгонбаатарыг сонголоо, Аглагийн хийдийг Отонгобаатарт гэрээсэлж үлдээлээ гэж тодорхой мэдээлэл хийх байсан юм. Гэхдээ мэдээж тэгээгүй! Учир нь чамд Аглаг бүтээлийн хийд -ийг үлдээх тоосны төдий ч шалтгаан Багшид байхгүй учраас тэр.
Багшийн гэр бүлийг доромжилж буй энэ сувдаг шунахай үйлдлийг чинь багш байтугай чөтгөр таалахгүй гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.