Хохирогчийн аав: Б.Амарсайхаан чи эр хүн шиг уучлалт гуй
Хохирогчийн аав Д.Дашзэвэг хүүг нь зодсон Б.Амарсайханыг уучлалт гуйж хариуцлагаа хүлээхийг шаардав.
Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт байрлах “Cante” шөнийн цэнгээний газрын үүдэнд энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03.45 цагийн орчимд Д.С-ийг бүлэглэн зодсон хэрэг гарсан. Хэрэгт холбогдогч Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, н.Алтан-Очир нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хоригдож байгаа бол Б.Амарсайхан гадаад улс руу гарсан ч энэ сарын 27-нд ирнэ гэж хуулийнханд мэдэгдээд байсан юм. Тэгвэл түүний хилээр орж ирэхээр заасан хугацаа өчигдрөөр дуусгавар болжээ.
Тэгвэл өнөөдөр цахим сүлжээнд хохирогч Д.С-гийн аав Д.Дашзэвэг "Б.Амарсайхаан чи эр хүн шиг ирж биднээс уучлалт гуй, хариуцлагаа хүлээ. Зугтлаа гээд би чамайг мартахгүй, зогсохгүй, цөхрөхгүй шүү. Ирэхгүй байсаар байгаад бүх хэрэг нь замхраад амар сайхандаа жаргажээ гэдэг үлгэрийг чамд хэн ч зохиож өгөхгүй шүү" хэмээн бичжээ.
Хохирогч Д.С нь хавсарсан олон гэмтэл авсан тул гадаадад эмчилгээ хийлгэж, хагалгаанд орж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.