СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-07-28

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Гаалийн ерөнхий газарт хийж буй хяналт шалгалт Замын-Үүд дэх гаалийн газарт үргэлжилж байна

Нийтэлсэн
10 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих” ажлын хэсгийн шийдвэрээр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Гаалийн ерөнхий газарт хийж буй хяналт шалгалт Замын-Үүд дэх гаалийн газарт үргэлжилж байна.

Замын Үүд боомтоор Монгол Улсын импортын 70%, экспортын 22% нь дамждаг. Гадаад худалдааны нийт бараа эргэлтийг 2023 – 2024 онтой харьцуулан үзэхэд экспорт 51 хувиар буюу 51 сая ам.доллароор, импорт 49 хувиар буюу 1.1 тэрбум ам.доллароор нийт бараа эргэлт 49 хувиар буюу 1.2 тэрбум ам.доллароор тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Замын-Үүд дэх Гаалийн газрын бараа бүтээгдэхүүнээс сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах лабораториудын үйл ажиллагаа болон ухаалаг гарцын байгууламжийн хэвийн ажиллагаа, системийн уялдаа холбоо, гаалийн автомат бүрдүүлэлтийн системийн үйл ажиллагаа, гаалийн газрын албан хаагчдын чиг үүргийн хувaарилалт, зохион байгуулалт зэрэг чиглэлүүдэд хяналт шалгалт хийж байна.

Тус шалгалтын үр дүнд Тэргүүн шадар сайд Н.Учралаар ахлуулсан ажлын хэсэг худалдаа, тээвэр эхлэгчдэд тулгарч буй саад, хоригыг бууруулах, бараа эргэлтийн хурдыг нэмэгдүүлэхэд тулгарч буй асуудлыг тодорхойлж зохих арга хэмжээг авах юм.

Иргэн танд тус шалгалтын хүрээнд гааль, боомтуудын үйл ажиллагаатай холбоотой өгөх мэдээлэл бий бол info@ags.gov.mn хаягт илгээж хамтран ажиллах боломжтой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.