СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-07-28

Улаанбурхан өвчнөөр 10-14 насны хүүхдүүд хамгийн их өвчилж байна

Нийтэлсэн
10 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 цагийн өмнө

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 28-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12969 болжээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 128 хүн

Хөнгөн – 15
Дунд – 109
Хүнд – 6
Нэн хүнд -1  нөхцөл байдалтай байна.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 12722, гэрээр эмчлүүлж буй 128, нас барсан 10 болжээ. Харин хавьтал болсон нийт 93022 хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4962 хүрсэн байна. Мөн 0-4 насны 2853, 5-9 насны 1658 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.