2025 оны долдугаар сарын 27-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12,962 хүрчээ.
Эдгэрсэн хүн 12,701, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй нь 123, гэрийн хяналтад байгаа нь 128 байна. Харин нас барсан тохиолдол 10 болж, нэмэгдсэн байна.
Өвчлөл хамгийн өндөр хувьтай байгаа насны бүлэг нь 10-14 нас бөгөөд 4961 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдах, халдвараас сэргийлэх зөвлөмжийг тогтмол хамрагдахыг албаныхан уриалж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.