СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2025-07-27

БИЧЛЭГ: БНХАУ-аас “мөс” гэх нэршилтэй 67 грамм бодисыг Монголын хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 цагийн өмнө

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас карго илгээмжийн үйлчилгээ ашиглан метамфетамин буюу “мөс” гэх нэршилтэй 67 грамм бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Тухайн этгээд нь өөрийн төрсөн аав, ах, эхнэр болон төрөл садангийн этгээдүүдтэй хамтран зохион байгуулалттайгаар худалдан борлуулдаг байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. 

Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь заалтад “улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.