СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нэг шөнийн шалгалтаар 14 иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

Нийтэлсэн
11 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 цагийн өмнө

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх хяналт, шалгалтыг эрчимжүүлжээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, таслан зогсоох зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ оны 07 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө “Баар, цэнгээний газар”-т хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулав.

Шалгалтаар 560 иргэн /эрэгтэй 210, эмэгтэй 350/-ээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестээр шалгаж ажиллажээ.

Урьдчилсан байдлаар

Мөн 2 этгээдээс 1.1 грамм мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис биедээ авч явсныг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.