Аймгийн төвүүдийг холбох авто замын бүтээн байгуулалт амжилттай хэрэгжиж байна

Арвайхээр, Мандалговь,Чойр чиглэлд нийт 487,7 км урт зам тавина. Өнөөдрийн байдлаар ажлын явц 23,8 км зам тавигдаж, ажил үргэлжилж байна.

Тодруулбал,Аймгийн төвүүдийг хооронд нь холбохоос гадна хойд, урд хилийн боомтуудтай холбох “Шинэ сэргэлтийн 5 тойрог” авто замын төлөвлөгөөнд тусгагдаж, өнгөрсөн 2024 онд ажил нь эхэлсэн Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто замын төслийн эхний шат Арвайхээрийн хоёр түвшний уулзвар авто замын ажилтай Ерөнхий сайд Г.Занданшатар, ,ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт нар очиж танилцжээ.

Уг хэвтээ тэнхлэгийн замын бүтээн байгуулалт хийгдсэнээр манай баруун аймгийн иргэд дунджаар 200 орчим км зам дөтөлнө. Ингэснээр тээврийн зардал, цаг хугацааг хэмнэхээс гадна хамгийн гол нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим, аюулгүй байдал бүрэн хангагдах боломж бүрдэх юм.

523160874 1310427150445548 5976896916312961782 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.