М.Мандхай: Төсвийг аймаг, сумдад хуваарилж, бага багаар мөнгө зарцуулах нь бодлогоосоо ухардаг зарчим хэвээр үргэлжлэх нь

Тойргийн гишүүдэд тус бүрд нь 15 тэрбум төгрөг хуваарилах гэж байна гэх асуудалд УИХ-ын гишүүн М.Мандхай байр сууриа илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн М.Мандхай:

-Манай гол орлого болох нүүрсний орлого буурч төдий чинээгээр улсын төсвийн орлого буурч байгааг анхаарахад илүүдэхгүй биз. Гэтэл. Бүсчилсэн хөгжилтэй уялдуулан бүсүүдийг үе шаттайгаар цогц байдлаар хөгжүүлэхэд төсвөө хуваарилъя гээд Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг дуу нэгтээ баталсан саяхан.

Энэ бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсыг Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн бүсчлэлийн тогтолцоогоор хөгжүүлэхээр бодлогоо тодорхойлж, уг бодлоготой уялдуулан шинэ Улсын Их Хурлын 126 гишүүд бүрдсэн.

  • Иймд шинэ гишүүдийн хувьд Бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг бий болгох, бүсийн нөөц боломж, давуу талд суурилан нийлүүлэлтийн сүлжээг кластер хэлбэрээр хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.
  • Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан улс, орон нутаг, гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээг хэрэгжих боломж, үр ашиг, өгөөжөөр нь эрэмбэлж, бүс, бүс хоорондын хөгжлийн уялдааг харгалзан хэрэгжүүлэх учиртай юм.
  • Эдийн засгийн үр өгөөж өгөх, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэхийн тулд бүс, бүс хоорондын тээвэр логистик, эрчим хүч зэрэг эдийн засгийн дэд бүтцийг цогц байдлаар хөгжүүлэх боломжтой төслүүдээ нэгдсэн төсөвлөлт, төлөвлөлттэйгөөр хөрөнгө оруулалт хийх нь оновчтой байтал хүч тарамдсан, үр дүн муутай, хугацаа алдсан жижиглэсэн төслүүдийг аймаг, дүүрэгтээ хуваарилдаг арга руугаа явж байна гэж харж байна гэжээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.