СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-07-25

Сүхбаатар дүүргийн иргэдийн саналын дагуу авто машины ил зогсоол бүхий тохижилт хийнэ

Нийтэлсэн
22 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
22 цагийн өмнө

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Монгол 3 дугаар сургуулийн хойд талд байрлалтай 18ш тоосгон гараашийг буулгажээ.

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/211 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд өнөөдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Монгол 3 дугаар сургуулийн хойд талд байрлалтай 18ш тоосгон гараашийг буулгажээ. Газар чөлөөлөлт хийсэн энэхүү нийтийн эзэмшлийн талбайд иргэдийн саналын дагуу авто машины ил зогсоол бүхий тохижилтыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.