СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-25

Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулах талаар ярилцжээ

Нийтэлсэн
22 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
22 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзжээ.

Тэрбээр манай улсын “Оюун санааны хөрш”, бүс нутаг дахь чухал түнш бөгөөд “Гуравдагч хөрш” Энэтхэг улстай хөгжүүлж буй  “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэхэд Засгийн газар өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглэн хэлжээ. 

Уулзалтаар талууд

Манай улсын эдийн засгийн тэргүүлэх салбарууд болох уул уурхай, эрчим хүч, боловсролын салбарт хамтран тодорхой төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж буйд Ерөнхий сайд Г.Занданшатар сэтгэл хангалуун байгаагаа иэлрхийлэв. 

Элчин сайд А.М.Готсурве хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл хамгийн чухал гэдгийг онцолж, үйлдвэрийг аль болох эрт ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгааг тэмдэглэн хэлэв. 

2025 онд Монгол Улс, БНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.