СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-25

Х.Баасанжаргал: Татвар төлөгчдийнхөө хөлсөө дуслуулж олдог мөнгөнд ийм үрэлгэн хандахыг тэвчиж чадахгүй

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Тойргийн гишүүдэд тус бүрд нь 15 тэрбум төгрөг хуваарилах гэж байна гэх асуудлаар анх шүгэл үлээсэн гэх УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал цахим хуудастаа дараах мэдээллийг оруулжээ.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:

-

МАН-ын бүлгийн чатанд Даваа гаригт энэ талаар сануулсан мессеж ирсэн цагаас эхлэн ЗГ-ын чиг үүрэг, төсвийн үрэлгэн байдал, Парламентын гишүүний үүрэг, Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалт, Эрх мэдлээ ашиглан давуу байдал үүсгэж буй байдлыг таслан зогсоох ёстой гээд олон талаас нь бичсэн боловч тойргийн гишүүд маань “байх ёстой зүйл” хэмээн мэтгэж, тойргийн иргэдийнхээ саналыг “уламжлах” үүрэг төдийгөөр тайлбарлав. Сүүлдээ жагсаалтын гишүүдийг 2,5 тэрбум төгрөгийн Хөрөнгө оруулалтын санал бичиж ирүүлж болно хэмээн Засаг дарга нарт хэлж (бидэнд огт энэ талаар мэдэгдээгүй шүү), тэднээс олон санал, хүсэлт ирэх боллоо. Тиймээс өчигдөр бүх гишүүдийн групп дээр энэ талаар бичиж Мөнхтөрийн Нарантуяа-Нара гишүүний хэлдгээр шүгэл үлээв.

Гэвч Бид 2-ыг буруутгах нэг хэрэг. Гэтэл өнөөдөр 1,2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын санал авах сүүлийн өдөр.

Би өөрийн санал нийлэхгүй байгаа хэд хэдэн үндэслэлээ доор бичиж үлдээе. (Үндсэн хууль, Улс төр судлаач нар илүү шинжлэх ухааны үндэслэлтэй зүйлс бичих байх)

1. Төсвийн үр ашигтай байдал. Төсвийн орлого тасалдаж, цаашид бүгд бүсээ чангална гээд ТАХ-ын 9%-ийг цомхотгож байгаа билээ. Төлөвлөлтгүй, нэгдсэн бодлогогүй, олон жил дамнасан үр ашиггүй шийдвэр гаргалтыг зогсоох ёстой. Засгийн газар нь хаана сургууль, цэцэрлэгээ барихаа шийдэж, хөрөнгө оруулалтаа эрэмбэлж оруулж ирэх ёстой бус уу?

2. Гишүүд зөвхөн тойргийн иргэдийн эрх ашгийг илэрхийлэх ёсгүй. Бид “… нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж тангараг өргөж, Үндсэн хуулиар олгосон хууль тогтоох, хэрэгжилтийг хянах бүрэн эрхийг л хэрэгжүүлэх үүрэгтэй.

3. Төрийн эрх мэдлийн хуваарилалт алдагдана. Парламент болон Засгийн газрын Үндсэн хуулиар заагласан эрх мэдлийн заагийг бүдгэрүүлж, Засгийн газрыг хянах хүчийг сулруулж буй “хуйвалдаан” шүү дээ.

4. Сонгуулийн “авлига” -ыг бэхжүүлж буй шударга бус үйлдэл. Клиентелизмыг өөгшүүлж байна. Улс төрч, төрийн эрх бүхий хүмүүст хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхэд эрх мэдэл албан тушаалаа ашиглах давуу эрх бий болгож улмаар шударга бус улс төрийг өөгшүүлэх, авлигын нэг хэлбэр юм.

5. Шударга ёсонд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулна. Тойрогтоо 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлүүлсэн хүнтэй шинэ нэр дэвшигч шударгаар өрсөлдөх ямар ч боломгүй болж, гарааны тэгш бус байдал үүсгэж, улс төрд “нөгөө л хэд” гарсаар байх болно. Бид сонгуульд итгэх итгэлээ алдаж, Монголоос зайлах тухай бодож, эх орондоо сайн сайхан амьдрах итгэлийг үгүй хийнэ.

Эцэст нь хэлэхэд,. Шинэ 126 гишүүнтэй парламент ЗГ-ын буруу жишгийг халахын төлөө ажиллаасай гэж хүсэж ийнхүү олон нийтэд мэдээлэл хүргэлээ" гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
22 цагийн өмнө
116.206.83.106

Баасанжаргал гишүүнээ дэмжиж байна. Ажлын амжилт хүсэе

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.