СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ойн түймрийг унтраахаар 624 хүн, 37 автомашинтайгаар ажиллаж байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.25/ 11:00 цагийн байдлаар ойн 22 түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 4, Хүдэр суманд 2, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1 буюу нийт 7 түймрийг цурамд оруулжээ.

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 4, Ерөө суманд 5, Мандал суманд 7 буюу 16 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

Түймрийг унтраахаар  Онцгой байдлын байгууллагын 302 алба хаагч, 13 автомашин, мэргэжлийн ангийн 322 хүн, 24 автомашин буюу нийт 624 хүн, 37 автомашинтайгаар ажиллаж байна.

Он гарсаар өнөөдрийн /2025.07.25/ байдлаар 13 аймгийн 71 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 204 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 56% хувиар өссөн дүнтэй байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.