СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-07-25

УБЦТС: Төв аймгийн Лүн суманд сэргээн босголтын ажил хийгдэнэ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Лүн суманд 35 киловольтын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарч унажээ.

Тодруулбал, өчигдөр (2025.07.24)-ийн 22.40 цагийн үед Төв аймаг, Улаанбаатар хотын орчимд хүчтэй салхи шуурч, усархаг бороо орсон цаг уурын хүндрэлээс шалтгаалан Лүн сумын оршин суугчдыг цахилгаанаар хангадаг түгээх сүлжээний 35 киловольтын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарч унажээ. Үүний улмаас тус сумын 99 аж ахуйн нэгж, 384 айл өрх нийлсэн 483 хэрэглэгчийн цахилгаан хангамж тасалдаад байна.

Сүйдсэн тулгуурууд нь 1970 онд анх барьж угсарсан, төмөр бетон хөлтэй, ашиглалтын хугацаа дууссан модон тулгуурууд байсан ба сэргээн босгох ажилд УБЦТС ТӨХК-аас цахилгаан дамжуулах агаарын шугамын засварын хүч нэмэгдүүлсэн бригадуудын нийт 80 инженер техникийн ажилтан, 20 машин механизм Лүн сумыг зорьжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.