М.Нарантуяа-Нара: Тойргийн 78 гишүүн бүрд тойрогтоо хөрөнгө оруулалт нэртэй 15 тэрбум төгрөгөөр угжих санал явчихсан байна

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара цахим хуудастаа "Тойргийн 78 гишүүн бүрд тойрогтоо хөрөнгө оруулалт нэртэй 15 тэрбум төгрөгөөр угжих санал явчихсан байна" хэмээн мэдэгдэв.

Тэрбээр "Цаагуур чинь биднийг бөгс бөөр зодоон цохион гэж байх зуур энэ засаг төр чинь УИХ-ын гишүүдээ лоббидож тойргийн 78 гишүүн бүрд тойрогтоо хөрөнгө оруулалт нэртэй 15 тэрбумаар угжих ажлын саналыг маргаашийн дотор өгүүлэх юм явчихсан байна.

Засгийн газар болон Их Хурлын наймаа явагдчихсан байна. 

Харин ч эрүүл харагдуулж байгаа шүү. Энэ талаар гишүүдийн чат группт шүгэл үлээсэн Х.Баасанжаргал гишүүндээ баярлалаа.

Х.Баасанжаргал гишүүн мэдээлээгүй бол би ч мэдэхгүй мангайгаад л өнгөрөх байлаа. Төсөвт иргэд улс нийгмийн асуудлыг тусгах нь бүх л гишүүдийн үүрэг юм бол яагаад сэмхэн тойргийн хэдэн гишүүдийг тус бүр 15 тэрбум төгрөгийн төсөвт өртөгт багтаан үүнээс 2026 онд 5 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэйгээр төсөл арга хэмжээний саналаа төсвийн тухай хуулийн дагуу 2025 оны 7 дугаар сарын 25-ны дотор холбогдох яамд руу албан бичгээр илгээх талаар гишүүдэд мэдэгдсэн байдаг билээ.

Парламент өөрсдийнх нь баталсан хуулийг мөн төсвийг хэрхэн хэрэгжүүлж үр ашигтай зарцуулж байгаад хяналт тавих ёстой атал ханцуйндаа наймаалцах шахам өөрсдийнхөө төслийг оруулчихаад үхсэн баасаа хянаж шүүж суух гэсэн юм бэ" гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.