Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгодог тэтгэмжийн хэмжээг нэмлээ

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр боллоо.

Хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгодог 2,000,000 төгрөгийн тэтгэмжийн хэмжээг 3,000,000 төгрөг, амьгүй донор болж эс, эд, эрхтэнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгодог 3,500,000 төгрөгийн тэтгэмжийн хэмжээг 4,500,000 төгрөг болгон шинэчлэн тогтоолоо.

Энэхүү шийдвэрийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.