СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2025-07-23

Хятад иргэнийг онгоцны буудалд буудаж хөнөөсөн хэргийг шүүхээр шийдвэрлүүлнэ

Нийтэлсэн
14 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
14 цагийн өмнө

Бээжингээс “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2024 оны арванхоёрдугаар сарын 5-нд буусан онгоцоор ирсэн хятад иргэдийг барьцаалж, нэгийг нь буудаж хөнөөсөн хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Булгантамир уг хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг удирдан явуулаад хэд хэдэн үндэслэл зааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамж өнгөрсөн зургаадугаар сард гаргаж байсан юм.

Үүнийг нь НПГ-аас үндэслэлгүй гэж үзэн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн аж. 

Уг хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгаж Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ. Эл хэргийг манай улсад түр оршин суудаг БНХАУ-ын иргэн Лиү Бөүвин, Шүй Ханмин, манай улсын иргэн А.Даянтөмөр, А.Тэнгис нар үйлдсэн. Тэд “Чингис хаан” нисэх онгоцны буудалд тосож авсан хятадуудаасаа нэг сая юань нэхэж, данс руу шилжүүлэхийг шаардсан бөгөөд энэ үедээ нэгийг нь зодож, гэмтээсэн бол нөгөөг нь буудаж хөнөөсөн юм.

Хятад иргэд бүртгэлгүй, бичиг баримтгүй галт зэвсгийг манай улсын иргэнээс аваад хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болсон байдаг. НПГ-аас дээрх дөрвөн хүнд Эрүүгийн хуулийн 10.1-2.4, 10.1-2.11 дэх хэсгийн “бүлэглэж, өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор хүний амь хөнөөсөн”, 13.3-2.2-т заасан “хоёр болон түүнээс олон хүнийг барьцаалсан”, 17.6-1-ийн “Бусдыг эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэсэн” гэснийг үндэслэн яллан дүгнэлт үйлдээд байсан билээ.
Тэгвэл нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх НПГ-ын хяналтын прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэлтэй гэж дүгнэн, түүнийг нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгов. Ингэснээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх уг хэргийг хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.

Энэ хэрэгт холбогдсон А.Даянтөмөрийн хувьд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн авга дүү бөгөөд өмнөд хөршид боловсрол эзэмшсэн нэгэн. Монголчууд эртнээс "Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу" гэж сургасаар ирсэн. Хөрөнгө мөнгөтэй, чинээлэг айлын хөвгүүд хүний эрүүл мэндийг хохироогоод зогсохгүй аминднь хүрсэн тохиолдол бол хятадуудтай нийлж нутаг нэгтнийг нь бүрэлгэсэн энэ хэрэг бодит жишээ гэхэд хилсдэхгүй.

 Гэвч Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн ерөнхий шүүгчийн захирамжаар А.Даянтөмөр, А.Тэнгис нарыг батлан даалтад гаргачихаад байгаа билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
12 цагийн өмнө
116.206.83.106

Hereg hiij baigaa humuzs Dan turd garch lzivarchin mgl ulsiig tsulmusun hulgaich nariin ur huuhed ah duus baihiin buzar umhii huurnuudees bolj manai uls yaduu gudamjindaa tugjreed yavj baigaa shdee umgii hulgaich aluurchinguudaas bolj

Иргэн
12 цагийн өмнө
116.206.83.106

Элбэгдоржийн тавиул шүүгчид их галзуурцгааж байгаа.

Зочин
8 цагийн өмнө
116.206.83.106

Ene bulgantamir geh shuugch bish munguur shiiddeg elbeg iin tomilsun hulgaich

Зочин
1 цагийн өмнө
116.206.83.106

Монголд хууль гууль болжээ

Зочин
1 цагийн өмнө
116.206.83.106

Монголд хууль гууль болжээ

Зочин
1 цагийн өмнө
116.206.83.106

Монголд хууль гууль болжээ

Зочин
1 цагийн өмнө
116.206.83.106

Монголд хууль гууль болжээ

Зочин
1 цагийн өмнө
116.206.83.106

Монголд хууль гууль болжээ

Зочин
1 цагийн өмнө
116.206.83.106

Монголд хууль гууль болжээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.