СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-07-23

Цэргийн төв эмнэлэг ГССҮТ-тэй хамтарч Баянзүрх дүүргийн гэмтэл согогийн яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлэхээр боллоо

Нийтэлсэн
11 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
11 цагийн өмнө

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Цэргийн төв эмнэлэг хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо.

Санамж бичигт ГССҮТ-ийн Эмнэл зүй хариуцсан дэд захирал Л.Дагвадорж, Цэргийн төв эмнэлгийн Эмнэл зүй эрхэлсэн орлогч дарга, хурандаа Р.Баянмөнх нар гарын үсэг зурсан бөгөөд холбогдох төлөөллүүд уулзалт хийж, хамтын үйл ажиллагааны талаар ярилцсан юм.

Энэ хүрээнд гэмтэл согогийн төрөлжсөн нарийн мэргэжлээр эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажлын байран дээр болон танхимаар сургаж чадавхижуулах, ГССҮТ-өөс эмч, сувилагч нарыг тодорхой хуваарийн дагуу тус эмнэлэгт ажиллуулах, хүний нөөцийн хангамжийг сайжруулах, тэр дундаа нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ачаалал төвлөрлийг сааруулах, эмнэлэг хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахаар болсон байна.

🔰 Түүнчлэн оношилгоо, эмчилгээний дэвшилтэт арга технологиос хуваалцах сургалт, эрдэм шинжилгээ судалгааны ажил зохион байгуулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ажиллах юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.