СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2025-07-23

Үндэсний урлагийн их театр “Мэйкин азиа”олон улсын урлагийн фестивальд урилгаар оролцлоо

Нийтэлсэн
12 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
12 цагийн өмнө

Бүгд Найрамдах Киргиз Улсад энэ оны 7 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Мэйкин Азиа” олон улсын урлагийн фестивалийн гала тоглолтыг Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид нээлээ.

Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Нургожоевич Жапаровын хамт тус гала тоглолтыг үзэж сонирхов.

“Мэйкин Азиа” фестивальд 25 орны шилдэг уран бүтээлчид өрсөлдсөн ба Монгол Улсаас хоёр дуучин ур чадвараа сорин оролцлоо. Энэхүү фестиваль нь оролцогч улсуудын соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, залуу уран бүтээлчдийг дэмжих, соёлын өвийг хамгаалж, сурталчлан таниулах зорилготой юм.

Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.