СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-23

Засгийн газар баялаг бүтээгчдийг дэмжих эрх зүйн шинэчлэл хийнэ

Нийтэлсэн
11 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
11 цагийн өмнө

Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 23-ны ээлжит хуралдаанаар Баялаг бүтээгчдийг дэмжих, хууль эрх зүйн орчныг сайжруулах, түүнтэй уялдуулж гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих багц хуулийн төслүүдийг боловсруулж, ирэх намрын УИХ-ын ээлжит чуулганаар өргөн барьж, хэлэлцүүлэх тухай тогтоол баталлаа.

Уг хуулийн төслүүд нь экспортыг дэмжиж, валютын нөөцийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд боловсруулагдаж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчдын гомдол, маргааныг шуурхай шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой юм.

Сүүлийн жилүүдэд ГХО-тай холбоотой нийт 110 гомдол бүртгэгдсэнээс 27 нь шийдэгдсэн байна. Эдгээрийн 60 гаруй хувь нь уул уурхай болон сэргээгдэх эрчим хүчний салбарт хамаарч байгаа аж.

Цаашид гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шуурхай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.