Булган аймгийн Хутаг-өндөр сумын 1-р багийн “Бага булаг” болон Уньт 3-р багийн “Их булаг” орчмын А/0902 дугаартай асфальтан замын хажуугийн хөвөөнд амрагч, аялагч нар их хэмжээний хур хог хаягдал үүсгэснийг холбогдох орон нутгийн төрийн байгууллагад мэдэгдсэний дагуу нийт 3 тээврийн хэрэгслээр ачиж цэвэрлэсэн ба тухайн газарт “Ил задгай хог хаяхыг хориглоно” гэсэн анхааруулах самбар байршууллаа.
Аялагч, амрагч та бүхэн байгаль орчноо хайрлан хамгаалж, хог хаягдлаа зориулалтын цэгт хаяхыг Цагдаагийн байгууллагаас уриалж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.