ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг ой, хээрийн түймэр, гол, усны нөхцөл байдалтай холбогдуулан 21 аймаг, нийслэлийн Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим хурал хийлээ.
Хурлаар ихэнх нутгаар хуурайшилт ихтэй, аялал, амралтын цаг үргэлжилж байгаа энэ өдрүүдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг даалгаж, үүрэг чиглэл өгсөн юм.
Тухайлбал:
✅Бүсийн хэмжээнд гарсан ой, хээрийн гал түймрийг бүсийн төвийн захирагч нар шуурхай удирдлага зохицуулалтаар хангаж, штабын зохион байгуулалтад шилжих,
✅Ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллах, шаардлагатай хүч хэрэгслийг оновчтой зохион байгуулах,
✅Ой, хээрийн гал түймэр, үер, усны эргүүлээр ажиллах хүн хүч, багаж хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, аймаг, сумдын Онцгой комисстой хамтран шуурхай ажиллахыг онцоллоо.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны 64 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д нийцүүлэн тогтоосны дагуу Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх анги, салбараас бусад орон нутгийн салбар, нэгжийг Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн 7 бүсэд хувааж, гамшиг, томоохон осол, аюулт үзэгдлийн үеийн удирдлага зохицуулалтыг бүсчилсэн тогтолцоогоор зохион байгуулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.