СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-21

Монгол Улсын Ерөнхийлөгч “Үркүн”-ий дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
6 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ата-Бейит” түүхийн дурсгалын цогцолборт байрлах “Үркүн” дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

Төлөөлөгчдийг “Ата-Бейит” цогцолборт хүрэлцэн ирэхэд Киргиз Улсын Төрийн хүндэт харуул жагсаж, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим угтлаа.

“Үркүн” дурсгалын хөшөөнд тус улсад айлчилж буй гадаадын улс орны төр, засгийн тэргүүн хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөдөг уламжлалтай юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.