Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан 15 айлын орон сууцны 2 давхараас 71 настай иргэн Ц унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Өчигдөр 13.30 цагийн орчимд Ховд аймгийн цагдаагийн газарт дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу үргэлжилж байна. Тухайн иргэн орон сууцны зориулалтаар баригдаж байсан тус барилгад туслах ажилтнаар ажиллаж байсан" хэмээв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.