Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.07.14-07.20/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 45 суманд аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 41 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 188 иргэнийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Нийт дуудлагын 53 нь объектын гал түймэр, 5 нь ой хээрийн гал түймэр, 1 газар хөдлөлт, 1 аянга, 2 хүчтэй салхи шуурга, 3 нь үер, 32 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.