СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2025-07-20

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг нарын хөвгүүдээс мансууруулах бодис илэрчээ

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
7 цагийн өмнө

Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг, хуучнаар Хүүхэд залуучуудын театр буюу өнөөгийн ХААН банк байрлаж буй байрны эсрэг талд орших “Cante” гэх шөнийн цэнгээний газрын үүдэнд энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03.45 цагийн үед зодоон болж, нэг залуу хүнд гэмтжээ. Иргэн Д.С-г найзуудын хамт баарнаас гарах үед Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нар агсам тавьж зодсон гэнэ. УИХ-ын гишүүн асан, “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Тэмүүлэн, мөн төрийн түшээ байсан, “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай Санжаачойпэл нар мансууруулах бодис болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын эрүүл мэндэд халдсан нь “Хүүхдийн-100” орчмын, шөнийн цэнгээний газрын хяналтын камерт бичигдэж үлдсэн аж.

Тэднийг согтууруулах ундаа хэрэглэсэн үндэслэлээр тухайн шөнө эрүүлжүүлэх байранд саатуулсан бөгөөд өдгөө Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй юм. Эх сурвалжуудын мэдээлснээр цагдаагийн тэднээс биологийн шинжилгээ авахад согтууруулах ундаанаас гадна нэг бус төрлийн мансууруулах бодис илэрсэн гэнэ.
Иргэн Д.С-д халдах үед тэд гурвуулаа байсан гэх мэдээлэл бий бөгөөд түүнийг цагдаагийнхан эрэн сурвалжилж буй аж. Харин Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нараас өмгөөлөгчийг нь байлцуулан мэдүүлэг, тайлбар авч, яллагдагчаар татахаар болж байгаа гэх мэдээлэл байна. Олон нийтийн сүлжээнд бичиж буйгаар Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нар 10-20 гаруй удаа цагдаагийн байгууллагад шалгуулж байсан нь бүгд зөрчлийн хэрэг гэнэ.
Энэ хүмүүст зодуулсан иргэн Д.С-гийн гавал, тархины гэмтэлтэй ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь хүнд, ирээдүйд нүд нь юм харах уу, эсэх нь эргэлзээтэй байна гэсэн мэдээллийг ойрын эх сурвалжууд нь өгүүлсэн юм.

РАВЖАА

Сурталчилгаа


Сэтгэгдэл (15)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
7 цагийн өмнө
116.206.83.106

Мөнгөндөө аархсан лалруудыг шоронд хатаах хэрэгтэй. Урд өмнө хатуу хариуцлага тооцоогүйгээс хүний амь насанд халдсан хэрэг үйлдсэн байна шд.

Зочин
6 цагийн өмнө
116.206.83.106

Шүүх одоо мөнгөтэй хүнд ч адилхан шийдвэр гарагдаг гэдэгээ харуулах хэрэгтэй.

Зочин
6 цагийн өмнө
116.206.83.106

03цаг өнгөртөл баарддаг яасан дуртай духнууд вэ.

Зочин
6 цагийн өмнө
116.206.83.106

Hun yaj tiim muuhai baij chaddiiimbeeee. Bayjih tusmaa ur mini uldeh horvoo aytaihan amidral uldeeh heregtei ydaj hulgailsan mungiig maani usguh heregtei geed ur huuhdee hun shig hun bolgoj humuujuulj chddaggui ymuu?????

Иргэн
6 цагийн өмнө
116.206.83.106

Баян гэртээ мөрөөрөө байж чадахгүй бол чацгануудыг шоронд шаа

Зочин
5 цагийн өмнө
116.206.83.106

Үйлийн үр нь үр хүүхдүүдийг нь ороож дээ Улсын хулгайчид минь.

Цэцэг
5 цагийн өмнө
116.206.83.106

Улсын хулгайчдын үйлийн үр нь үр хүүхдүүдийг нь Ороож дээ.

зочин
5 цагийн өмнө
116.206.83.106

бар цэнгээний газруудыг шөнийн 12 цаг гэхэд хаадаг болох хэрэгтэй. арай хэтэрч бна

Сүхбат
5 цагийн өмнө
116.206.83.106

Араатнууд

555
5 цагийн өмнө
116.206.83.106

10-20 удаа зөрчлийн хэрэг бүртгээд нэг ч удаа хорьж цагдаагүй Хуулийн байгууллага буруутай!!! Тэр хүүхдийг эрүүл болгож новшнуудад ял өгөхгүй бол новшнуудын гэр бүлээс нь өшөө ав.!

Зочин
5 цагийн өмнө
116.206.83.106

Амар хялбар аргаар мөнгө олсон баячуудуудын хүүхдүүд ч монгол улсыг ч самрах нь дээ

Зочин
5 цагийн өмнө
116.206.83.106

3 hunii neg ni tavan bogd groupiin baatarsakhanii huu amarsaihan gsn shuu

Б.ЭРДЭНЭБАТ
4 цагийн өмнө
116.206.83.106

ХАР ТАМХИ БАЙТУГАЙ ОЛИГТОЙХОН ЦЭВЭР АГААР АМЬСГАЛЖ ҮЗЭЭГҮЙ ТУРААЛДАА ОРСОН ХҮҮХДҮҮД ШҮҮ !!! ЦЭРЭНПУНЦАГ , С .АМАРСАЙХАН НАРЫНХ ЯЛГААГҮЙ ЗОВСОН АМЬТАС ШҮҮ !!!

Зочин
4 цагийн өмнө
116.206.83.106

Монголд ч Одоо дутуу муу муухай юм алга да Муу бүхэн бнаАвилгал Архидалт Ажилгүйлэл Ядуурал Сэтгэл гутрал амиа хорлолт хорт хавдар Сүрье Тэмбүү хулгай худал биеэ үнэлэлт луйварХар тамхиОдоо зүгээр гудманд нэгийгээ алдаг болж

Зүгээр л элч.
2 цагийн өмнө
116.206.83.106

Үйлийн үр хаалга андуурахгүйлдээ хонгорууд минь. Хийсэн нүгэл нь нүд шүдээрээ...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.