Усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэд ихээр амарч зугаалдаг 19 аймгийн 24 гол, 7 нуурын дагуу завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлээр Онцгой байдал, Цагдаагийн байгууллага, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, сайн дурын бүлгийн 2000 гаруй алба хаагч зургадугаар сарын 19-нөөс эхлэн иргэдэд мэдээлэл,сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна.
Он гарсаар долдугаар сарын 18-ны байдлаар 12 аймгийн 22 сум, нийслэлийн 3 дүүрэгт усны ослоор 46 хүн амь насаа алдсаны 13 нь бага насны хүүхэд байгаа юм.
Тухайлбал, баяр наадмын өдрүүдэд л гэхэд нийслэлийн 1 дүүрэг, 8 аймгийн 10 суманд усны ослоор 17 хүн амь насаа алдсан тохиолдол бүртгэгдлээ.
Энэ үеэр амарч зугаалж явахдаа бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын ус руу орохгүй байх, сонор сэрэмж, анхаарал болгоомжтой амарч зугаалан, завьт эргүүлээр ажиллаж байгаа алба хаагч нарын тавьсан шаардлагыг биелүүлж, хамтран ажиллахыг анхаарууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.