СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-07-19

“Найрамдлын эрдэнэс” зусланд амарч байгаад хордлого авсан хүүхдүүдээс цусан суулгын халдвар илэрчээ

Нийтэлсэн
14 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
14 цагийн өмнө

 

“Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зусланд амарч байсан хүүхдүүдийн дунд хоолны хордлого гэх шинж тэмдэг бүхий өвчлөл гарч, 170 гаруй хүүхэд, багш, ажилчид эмнэлгийн тусламж аваад байна.

Эрүүл мэндийн байгууллагаас хийсэн анхан шатны шинжилгээгээр уг өвчлөл нь цусан суулга болох нь тогтоогджээ.

Халуурах, гэдэс базлах, шингэн алдах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн бөгөөд цусан суулга нь хүнээс хүнд бохир гараар, эсвэл бохирдсон хоол, ус хэрэглэснээр амархан дамждаг халдварт өвчин юм.

Мөн зуслангийн туслах тогооч, нэгэн багшаас мөн цусан суулга илэрсэн нь ариун цэврийн ноцтой зөрчил, хүнсний аюулгүй байдлын дутагдал байж болзошгүйг харуулж байна.

Бактериологийн шинжилгээгээр зуслангийн хоол хүнснээс нян илэрсэн нь энэхүү халдварын гол эх үүсвэр байж болзошгүй байна.

Эх сурвалж: Erdenetinfo.mn

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.