СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2025-07-19

Олон улсын биологийн 36-р олимпиадад оролцох манай баг Филиппин улсыг зорилоо

Нийтэлсэн
16 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
16 цагийн өмнө

Монгол улсын баг Олон улсын биологийн 36 дугаар олимпиадад оролцохоор Филиппин улсын нийслэл Манила хотыг зорихоор Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлаас өнөөдөр хөөрлөө.

📌Монгол улсыг төлөөлж:
🔸Анарын Амартүвшин (Орчлон сургууль, 12-р анги)
🔸Энхтөрийн Марал (Хобби сургууль, 12-р анги)
🔸Эрдэнэбатын Зана-Эрдэнэ (Шинэ эрин сургууль, 11-р анги)
🔸Санчигдоржийн Сансармаа (Монгол тэмүүлэл сургууль, 11-р анги) нар оролцоно.

📌Дасгалжуулагчдын багт:
🔸Л.Ариунцэцэг (МУИС), Б.Болдгив (МУИС), Б.Мижиддорж (МУИС), Г.Оюундэлгэр (МУИС), Ц.Мөнхзул (Монгол тэмүүлэл сургууль) нар оролцож байна.

Олон Улсын Биологийн 36 дугаар олимпиад 2025 оны 7 дугаар сарын 20-27-ны өдрүүдэд Филиппин улсад зохион байгуулагдах ба 75 гаруй улсын 300 гаруй оролцогчид оюун ухаанаа сорин өрсөлдөнө.

Монголын биологийн олимпиадын хороо

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.