ТАНИЛЦ: Усны түвшин нэмэгдсэн голууд

Орхон голын усны түвшин Бат-Өлзий, Орхон сумдын орчимд 20-50 см, Таац гол Нарийнтээл, Цагаантуруут гол Галуут, Онги гол Арвайхээр сум орчмоор усны түвшин өмнөх өдрөөс 20-40 см тус тус нэмэгдсэн байна.

Мөн Орхон гол Бат-Өлзий /Архангай/, Хархорин сум, Шаргалзуут гол Шаргалзуут, Байдраг гол Баянбүрд орчимд үерийн түвшинг 10-40 см даван үерлэж байна.

Иймд иргэд, аялагч, амрагч та бүхэн:
✅үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах,
✅гол, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийх,
✅уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх,
✅баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.