СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Пакистанд үерийн улмаас амиа алдсан 170 гаруй хүний тал нь хүүхдүүд байна

Нийтэлсэн
18 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
18 цагийн өмнө

Тасралтгүй орсон аадар борооны улмаас үер болж, Пакистаны зүүн хэсэгт 170 гаруй хүний амийг авч одсоны тэн хагас нь хүүхэд байна. Хамгийн их хүн амтай Пенжаб мужид үер болсоны улмаас байшин барилга нурж, зам эвдэрсэний улмаас сүүлийн 24 цагийн дотор 54 хүн нас барсан талаар Үндэсний гамшгийн удирдлагын газраас мэдээлжээ.

Үерийн улмаас зургадугаар сарын 26-наас хойш тус улсад 85 хүүхэд нас барсан байна.

Тус мужийн хэд хэдэн дүүрэгт онц байдал зарлаж, Равалпинди хотод цэргийн хүч байршуулсан талаар эрх баригчид онцолсон байна.
Равалпинди болон нийслэл Исламабад хотод ширүүн бороо үргэлжлэн орсоор байгаа бөгөөд пүрэв гаргийн байдлаар 100 миллиметрээс дээш хур тунадас орсон тухай Пакистаны цаг уурын албанаас мэдээлсэн байна. Үерийн гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг хоол унд, ус, эм тариа, орон байраар ханган, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх долоон хуаранг улс даяар байгуулжээ.

Эх сурвалж: https://edition.cnn.com/2025/07/17/asia/pakistan-flood-deaths-climate-intl-hnk

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.