СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Орон нутаг | 2025-07-18

Баярын өдрүүдэд 106 удаагийн гамшиг, ослын дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллажээ

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
5 цагийн өмнө

Баяр наадмын амралтын өдрүүдэд бүртгэгдсэн гамшиг, ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болоод гол, усны осол, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн мэдээлэл хийлээ.

Баяр, амралтын өдрүүдэд эрэн хайх аврах ажиллагааны 21, объектын гал түймрийн 45, ой, хээрийн гал түймрийн 11, усны ослын 16, голд болон шаварт суусан 9, цаг агаарын гаралтай аюулт үзэгдлийн 3, мал амьтны гоц халдварт өвчний 1 буюу нийт 106 удаагийн дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, иргэдийн аюулгүй байдлыг хангаж, тусламж, үйлчилгээг үзүүллээ.

Энэ хугацаанд аюулт үзэгдэл ослын улмаас буюу усны ослоор 17, уруйн үерт 2, объектын гал түймэрт 1 буюу нийт 20 хүн амь насаа алдсаны 6 нь хүүхэд байна.

Тухайлбал, баяр наадмын өдрүүдэд нийслэлийн 1 дүүрэг, 8 аймгийн 10 суманд усны ослын 16 тохиолдлоор 17 хүн (том хүн 13, хүүхэд 4) амь насаа алдсан мэдээлэл бүртгэгдлээ.

Усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэд ихээр амарч зугаалдаг 19 аймгийн 24 гол, 7 нуурт Онцгой байдлын байгууллагын 1720 алба хаагч, Цагдаагийн байгууллагын 664 алба хаагч, Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын 160 ажилтан, сайн дурын бүлгийн 368 хүн буюу нийт 2912 хүн, 656 техниктэйгээр хөдөлгөөнт эргүүлийн арга хэмжээг зохион байгууллаа.

https://nema.gov.mn/post/167463

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.