Баяр, наадмын амралтын өдрүүдэд бүртгэгдсэн /2025.07.10-18/ ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд мэдээлэл өглөө.
Энэ өдрүүдэд Дорнод, Баян-Өлгий, Булган, Сэлэнгэ аймагт нийт 11 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдэж, өнөөдөр /2025.07.18/ 11:00 цагийн байдлаар хоёр түймрийг цурманд оруулж, 4 түймрийг унтраахаар ажиллаж байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Хар горхи”, Ерөө сумын "Агуйт"-д гарсан 2 ойн түймрийг цурамд оруулсан, мөн аймгийн Хүдэр сумын “Шоргоолжны хүдэртийн хэц", “Шоргоолжийн-Өндөр”, “Янгаахай”, Ерөө сумын "Шарлангийн эхийн баруун" гэдэг газар гарсан 4 ойн түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 93 хүн, 12 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байгаа бол ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын нийт 40 алба хаагчийг Ерөө, Мандал суманд гарсан ойн түймрийн голомтод хүргэх ажлыг зохион байгуулж байна.
https://nema.gov.mn/post/167458
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.