Цаг агаарын дулаарлаас шалтгаалан иргэд гол, нуурын эрэг дагуу амарч, аялж зугаалах нь нэмэгдэж байгаа энэ үед усны ослын эрсдэл маш өндөр хэвээр байна.
☝️Өнгөрсөн 2024 онд улсын хэмжээнд
• 102 хүн гол, усанд живж амь насаа алдсан
• Үүнээс 17 нь насанд хүрээгүй хүүхэд байсан
☝️ Харин 2025 оны эхний 7 сарын байдлаар
• 37 хүн гол усанд осолдож нас барсан
• Үүнээс 10 нь хүүхэд байна
☝️Зөвхөн 7-р сарын 11-14-ний баярын өдрүүдэд л гэхэд:
• 14 хүн амь насаа алдсан
• Үүнээс 3 нь бага насны хүүхэд байна.
Гол, усны осол нь иргэдийн анхаарал, болгоомжгүй үйлдэл болоод бага насны хүүхдийг хараа, хяналтгүй орхисон зэрэг нийтлэг шалтгаанаас үүдэж байгаа тул баяр, амралтын өдрүүдэд иргэд та бүхэн сонор, сэрэмжээ дээшлүүлэн, бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг дагуу тоглуулахгүй, зориулалтын бус хийлдэг завь ашиглахгүй байж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.