СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-16

Г.Занданшатар: Шинэ ДЦС барих ажлыг 20 жил гацаасныг Тагнуулын байгууллага шалгах ёстой

Нийтэлсэн
9 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
9 цагийн өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, "ТЭЦ-3"-т томилогдсон Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх нар ажлын явц, эвдрэл гэмтлийн нөхцөл байдлыг танилцууллаа.

Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажиллаж буй Н.Тавинбэх, “Ирэх өвлийг давах төлөвлөгөөт засварын ажил өнөөдрийн байдлаар 48 хувьтай байна. Ирэх есдүгээр сарын 15-ны дотор дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Галд өртсөн барилгыг энэ сарын 25-наас буулгаж, барилгын ажлыг эхлүүлнэ. Шинээр барих ажлыг энэ оны 11 дүгээр сарын 1-нээс өмнө дуусгахаар төлөвлөсөн" гэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар хэлэхдээ "Сэргээгдэх эрчим хүчний маш их нөөцтэй атлаа бид 400 сая ам.долларыг эрчим хүч худалдан авахад зарцуулж байна. Бид энэ мөнгөөр шинэ станц барих боломжтой байтал өнөөг хүртэл бариагүй байна. Тагнуулын ерөнхий газар 5-р цахилгаан станцын тендерт оролцсон компаниуд нэгнээ шүүхэд өгч, энэ төсөл 20 жил гацсаныг шалгах ёстой. Би ийм үүрэг өгнө. Эдийн засгийн аюулгүй байдал чухал. Шивээ говь, Багануур, 5-р цахилгаан станц гээд ийм олон төсөл яагаад гацав. Энэ бүхэн санамсаргүй үйл явдал биш.

"ТЭЦ-3"осол ч мөн адил. Санамсаргүйгээр гаднын эрх ашигт үйлчилж, дотоодын төслүүдээ нураагаад байж болохгүй. Энэ бүхний ард ашиг сонирхлын зөрчил байсан. Салбарт ажилладаг хүмүүсийн хувийн компаниар л ажил хийлгэх гэдэг, шат шатандаа мөнгө нэхдэгээ болиорой. Ашиг сонирхлын зөрчил ажилд саад болж байна. "Эрчист Монгол" компанийн хийсэн судалгаагаар эрчим хүчний салбарт ажиллах хүчний илүүдэл байна. Үүнийг шийдсэнээр 100 тэрбум төгрөг хэмнэх боломжтой" гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
8 цагийн өмнө
116.206.83.106

Оросууд болон оросын угаадсаны гөлөгнүүд л гацаана

Зочин
6 цагийн өмнө
116.206.83.106

Ер нь бид гаднаас эрчим хүч авдаг биз дээ. Жил болгон 400 сая ам. Доллараа алдахгүй байх сонирхол ганц Орос гэдэг улсад л байгаа биз дээ.Багануурын ДЦС номоороо бол ашиглалтанд ороод хоёр жил болчихсон байх ёстой байсан.Гацаасан хүнийг нь бүгд мэднэ ш дээ. Баттулга Путинээсээ даалгавар аваад л гацаагаад биз дээ."Хятад тосгон" босч байна гэж фэйсээр шуугиад л таг зогсоосон биз дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.