Орон нутгийг зорьж байгаа иргэд шөнө, оройн цагаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ мал, амьтан мөргөсөн, дайрсан зам тээврийн ослын тохиолдол бүртгэгдэж байна.
Тодруулбал, дээрх ослууд нь үзэгдэх орчин хангалтгүй, замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар шөнийн цагт хурдаа тохируулаагүй, малчид шөнийн цагаар мал тууж зам хөндлөн гарахдаа гар чийдэн эсхүл дэнлүү барьж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй, хариулагагүй мал бэлчиж яваагаас шалтгаалсан нөхцөл байдалтай байна.
Иймд иргэд болон малчид гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж малаа замаас хол бэлчээх, шөнө гэрэлтүүлэгч зүүх, мөн замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар хурдаа тохируулан явах, хэт ядарсан үедээ хөдөлгөөнд оролцохоос татгалзах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэн, зөвлөж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.