Амгалан мэт харагдах Увс нуурын долгион таны амь насанд аюул учруулж болохыг та санаарай!
🏔 Увс нуур нь далайн түвшнээс дээш 759 м өндөрт оршдог, Монголын хамгийн том давст нуур юм.
🚫 Нуурын ус хэт хүйтэн — гэнэт булчин татаж, амьсгалын дутагдалд оруулж болзошгүй
⚠️ Гүнзгий хэсгүүд огцом эхэлдэг — гишгэх бүрт ёроол өөрчлөгдөж, живэх эрсдэлтэй
🌪 Салхи гэнэт ширүүсдэг — долгион нэмэгдэж, эргээс холдсон тохиолдолд аврахад хүндрэлтэй
✅ Тиймээс иргэд, аялагч та бүхэн:
⚠️Усанд орохыг хориглосон тэмдэг, тэмдэглэгээ бүхий зөвлөмжийг мөрдөөрэй,
⚠️Аюулгүй бүсээс гарч, нуурын дотор гүн рүү явж болохгүйг санаарай,
⚠️Хүүхдийг хором ч ганцааранг нь орхиж болохгүй,
⚠️Хүйтэн, салхитай үед нуурын эрэгт очихоос зайлсхийх,
⚠️Гэнэтийн ослын үед шуурхай тусламж дуудах холбоо барих хэрэгслийг биедээ авч явах зэргээр аюулгүй байдлаа хангах нь чухал байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.