Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан сонгомол дунд насны уралдаанаар үргэлжиллээ.
Тус уралдаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Б.Пүрэв-Очирын наран зээрд түрүүллээ.
-Аман хүзүүнд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Нийслэлийн алдарт уяач Г.Алтансүхийн сартай хонгор
-Айргийн гуравт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат Аймгийн алдарт уяач Б.Батболдын халтар
-Айргийн дөрөвт, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат Нийслэлийн алдарт уяач Г.Алтансүхийн сартай хээр
-Айргийн тавд, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Т.Бямбажаргалын саарал тус тус хурдлав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.