Үндэсний их баяр цэнгэл наадмын нээлтийн найруулгын талаар сэтгүүлч Р.Эмүжин өөрийн байр сууриа илэрхийлжээ. Түүний үзэж буйгаар хэдэн жилийн өмнө наадмын нээлтийн найруулгыг "төгс" хийж байсан Н.Наранбаатар өөрчлөгджээ. Биеэ ихэд тоосноос энэ бүхэн үүдсэн гэж үзжээ.
Сэтгүүлч Р.Эмүжин:
-Наадмын нээлтийн талаар хэзээ ч шүүмж бичиж байгаагүй ээ. Цаана нь ард түмэн, улс орны минь агуу том эрх ашиг хөндөгдөх гээд байдаг болохоор тэр нүсэр том тоглолтонд хаа нэг алдаа байлгүй л яахав гэж бодоод өнгөрдөг. Жилийн жилд хэдэн тэрбумаар хийж байгаа нээлт юм л даа. Жилийн жилд дэлхийн анхаарлыг татаж, Вашингтон, Парис, Дубай төв талбайн гэрэлт цамхагуудаа Монголын минь далбаагаар чимэглэдэг болоод байгаа юм. Тиймээс "Тархиндаа зажилцгаа" гэж агсраад өнгөрөх хэрэг биш ээ.
Монголчууд хичнээн ташуур өргөх унаагүй ядарч явсан ч, саахалтаасаа уналганы морь олж ирээд нүүдэг юм шүү, хөрш айлууд нь хүлэгээ байтугай хүнээ илгээж туслаад, идээгээ бариад тосдог, яасан ийсэн хүн тэрэг! Торго магнаг, тод томруун бахархал дунд гэнэт эхийн уянга, хүүгийн драм... Наадмын нээлт бүхэлдээ сунжруу, утга санаа нь холион бантан. Аймаг сумдын ард урдаа орсон улигт дэс дараалал урсаж байснаа, Эх үрсийн баяр гүйж орж ирээд, араас нь Валентиний баяр залгаад, хойноос нь техноложиа буюу давхидаг төгөлдөр хуур... Урлаг соёлынхны ондоошил байхгүй, бүгд л нэг ууж торго, урт хормой, урагшгүй дараалал... Гайгүй гээд байгаа хэдэн дүрслэл нь өнгөрсөн жилийн Ц.Батнайрамдалын хуулбар.
Товчхондоо бол Ш.Гүрбазар ахайн оновчтой хэллэг, алдаагүй бөгөөд агуулга дүүрэн үгс, хэдэн бор хүү, хэдэн бор морь, хэмжээ алдахгүй гэж хичээн талбай дүүргэсэн хүний олон л наадмын нээлтийг авч гарлаа. Сүрэг адуу тууж оруулж ирээд, уурга бугуйл шидээд, хөөгөөд гарахад л огшдог хорвоо л доо. Улс төр хийж улс самраад байдаг болохоос Хэро Баатар бол найруулагч, уран бүтээлээ бодож хийдэг, шүүмжид эмзэг ханддаг, нэг тийм амьтай агшныг амьсгал мэт тасралтгүй авч явдаг, тэр хүний тавилт хаана ч танигддаг.
Н.Наранбаатар харин шүүмжлэлд эмзэглэхээс ч эмээдэг болтлоо томорчээ. Ер нь энэ нэг солонгос нулимс, хагас дутуу монгол ахуй, түүхэн омогшил, орос соцреализм, америк шоу, турк сериал, муу боловсрол, сайн сонгодог зохиол... агуу ихийн хийрхэлд автсан тархи зүрхээ цэгцлэх цаг чинь болжээ, ядаж гэр бүлийн хүрээллээсээ гарч алх даа, Н.Наранбаатар аа. Тийм ээ, чи Монголын ёс заншлыг зажилсан учраас монголчууд чамайг өнөөдөр зажилна! Монгол түмэн Монгол наадамдаа хайртай учраас шүүмжилдэг юм.
Эцэст нь, ард түмнээсээ томрохын цагтаа аливаа хүн хэн ч биш болдог...
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үнэн шүү дээ Иргэн миний хувьд гэхэд л их том хүлээлттэй байсан Өмнө хийж байснаа давж гарсан бахдал төрүүлсэн сэтгэл огшоосон тэсрэлт хийсэн сайхан нээлт болно гэж бодож хүлээж байлаа шүү дээ
Тооно, баганаар тэрэг хийдэг нь мөнгөө хэмнэж байгаан байлгүй дээ зайлуул. Өөртөө авах мөнгө нь хорогдчихоодгээд
Тийм шүү. Өв соёл ёс заншил ондоошлоороо Монгол түмэн минь агуу түүхтэй нүүдэлчин ардтүмэн билээ.!!!. Энэ удаагийн наадмын нээлт сэтгэлд хүрсэнгүй дээ. Ягуяа баруун Монголын дуу хуур ёс заншил өвөрмөц үйл явдлыг харуулсан бол Японы эзэн хаан болон гадаадын жуулчид бишрэн гаыхах байсан даа!!!...
Тийм
тийм