Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд 4700 орчим алба хаагч ажиллаж байна.
Баяр наадмын эхний өдөр буюу /2025.07.10/-ны өдөр цагдаагийн байгууллага нийт 2032 дуудлага, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 89 нь гэмт хэргийн шинжтэй, 727 нь зөрчлийн шинжтэй, 298 нь зам тээврийн осолтой холбоотой байжээ.
Баярын өдрүүдийн онцлог тохиолдлууд дундаас дараах нөхцөл байдал онцлог дуудлага мэдээллийг танилцууллаа.
Архидалттай холбоотой амь нас хохирсон хэрэг бүртгэгдэв
Хэнтий аймагт баяр наадам тэмдэглэж байсан гэр бүлийн хүрээнд архидан согтуурсны улмаас нэгнийхээ амь насыг хохироосон байж болзошгүй хэрэг гарсан талаар мэдээлжээ. Хэргийг холбогдох нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага шалгаж байна.
Гадаадын иргэний банкны карт ашиглан 4.500.000 мянган төгрөгийг хулгайлжээ
Сүхбаатар дүүрэгт БНСУ-ын иргэн хэтэвчээ алдсан тухай гомдол бүртгэгдсэн бөгөөд тухайн этгээдийн картыг ашиглан гурван удаагийн гүйлгээ хийж, 4500000 мянган төгрөг хууль бусаар авсан тохиолдлыг мөрдөн шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас олон нийтийг халаасны хулгайн гэмт хэргээс сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Зам тээврийн ослоор хоёр хүн амиа алдаж, хэд хэдэн хүн гэмтжээ
Долоодугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос гарах чиглэлийн замууд ачаалалтай байж, нийт 150000 орчим тээврийн хэрэгсэл орон нутаг руу хөдөлсөн байна.
Өвөрхангай аймагт хоёр автомашин мөргөлдөж тав хүн гэмтсэн, Баянхонгор аймагт автомашин онхолдож, хоёр иргэн амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.