СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-07-12

Монгол Улс 70 дахь удаагийн IMO-г эх орондоо зохион байгуулах албан ёсны эрхээ авчээ

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 цагийн өмнө

2025 оны 7-р сарын 11-нд Австрали улсын Күинсланд мужийн Саншайн Көүст хотноо хуралдсан Олон улсын математикын олимпиадын (IMO) Удирдах зөвлөл, 110 улсын багийн ахлагчдын хамтарсан шийдвэрээр Монгол Улс 2029 онд 70 дахь удаагийн IMO-г эх орондоо зохион байгуулах албан ёсны эрхээ авлаа.

Манай улс 1964 оноос хойш IMO-д оролцож буй ууган орнуудын нэг хэдий ч өдийг хүртэл тус олимпиадыг эх орондоо зохион байгуулж чадаагүй юм.

Харин энэ удаа Монголын Математикийн Олимпиадын Хороо (ММОХ)-ны олон жилийн хүчин чармайлт, Засгийн газар болон Боловсролын яам, ГХЯ, МУИС, Монголын Математикийн Нийгэмлэг, Монголын Банкны Холбоо болон хувийн хэвшлийн түншүүдийн дэмжлэгтэйгээр энэхүү нэр хүндтэй эрхийг авч чадлаа.

Бидэнтэй хамтран ажиллаж байгаа бүх байгууллагууддаа гүн талархал илэрхийлье. Мөн энэхүү хүндтэй үүргийг итгэл үзүүлэн олгож буй IMO-ийн удирдах зөвлөл, улс улсын багийн ахлагч нарт баярлалаа хэмээн Монголын математикийн Олимпиадын хорооны Удирдах зөвлөлөөс мэдээлэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.