Хүй долоон худагт автомашин шатаж, галыг шуурхай унтраасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал, Онцгой байдлын газарт "Хүй долоон худагт суудлын авто машин шатаж байна" гэх дуудлага өнөөдөр 14.12 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу СХД-ийн гал унтаах 26 аврах анги очиж богино хугацаа галыг бүрэн унтрааж аюулгүй болгожээ. “Соната 6” маркийн автомашин зорчигчгүй байсан бөгөөд бэртэж гэмтсэн хүн байхгүй. Автомашин шатсан шалтгааныг цагдаагийн байгууллага тодруулахаар ажиллаж байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.