СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-07-11

Сүнрэвийн Ганбямбад дэслэгч генерал цол хүртээжээ

Нийтэлсэн
9 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Сүнрэвийн Ганбямбад дэслэгч генерал цол хүртээлээ.

ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛЫГ:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Дашцэдэнгийн Баасандамба,
Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Давагдоржийн Ганхуяг,
БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛЫГ:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Бямбажавын Нандинболор,
Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, хурандаа Жамбалын Молорболд,
Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Цогтбаатарын Ганзориг,
Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа Одоохүүгийн Ганбат,
Зэвсэгт хүчний Жанжин штабын Материал, техникийн газрын дарга, хурандаа Баянгийн Түвшинтөр нарт хүртээлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.