СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НИТХ-ын дарга А.Баярын урилгаар Сөүл хотын ИТХ-ын дарга Хо Жун Чой айлчлал хийж байна

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 цагийн өмнө

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баярын урилгаар өнөөдөр /2025.07.10/ Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Хо Жун Чой  тэргүүтэй зочид төлөөлөгчид Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ.

Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Хо Жун Чой тэргүүтэй зочдыг НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын төлөөлөгчдийн хамт угтан авлаа. Хоёр хотын ИТХ-ын даргын албан ёсны уулзалт Нийслэл төр захиргааны Хангарьд ордонд боллоо. НИТХ-ын дарга А.Баяр уулзалтын эхэнд Үндэсний их баяр наадмын өдрүүдээр урилгыг хүлээн авч, Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн явдалд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

 

Талууд нийслэл Улаанбаатар хотод эмэгтэй хотын дарга нарын олон улсын хурал зохион байгуулах, оюутны тэтгэлэгт хөтөлбөр, өвлийн аялал жуулчлалыг идэвхжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Мөн цаашид ухаалаг хот, цахим засаглал, эрчим хүчний хэмнэлттэй технологи, бизнес ба хөрөнгө оруулалт, соёлын солилцоо, оюутан, залуучуудын харилцаа зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа тэлэх боломжтой гэж үзлээ.  

Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Хо Жун Чой Монголд урьсанд талархал илэрхийлээд, энэхүү уулзалтаар дамжуулан та бүхэнтэй санал бодлоо солилцож, хоёр хотын хамтын ажиллагааг улам бататгах боломж бий гэдэгт итгэлтэй байгааг онцлов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.