СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улаанбаатар метро төслийн бараа, үйлчилгээг нийлүүлэх чиглэлд ИБУИНХУ-тай хамтран ажиллана

Нийтэлсэн
9 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 цагийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Их Британийн Экспорт, санхүүжилтийн агентлаг гадаад бизнесийн хамтын ажиллагаа хариуцсан хамтран удирдагч Эмма Томас нар харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэжээ.

Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулах боломжит төслүүдэд, тэр дундаа нийтийн тээврийн салбар болон Улаанбаатар метро төсөлд Их Британийн бараа, үйлчилгээг нийлүүлэх замаар хамтран ажиллах юм.

Тэр дундаа Улаанбаатар метро төслийн санхүүжилтийг эрчимжүүлэх тал дээр хамтран ажиллах юм. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “ Мөн Улаанбаатар хот JP Morgan банктай гэрээ хийсэн энэ оны дөрөвдүгээр сараас нийслэл хотын сүүлийн 3 жилийн санхүүгийн тайланд үнэлэлт дүгнэлт хийх, цаашдаа Монгол Улсын холбогдох хууль, журамд шинжилгээ хийж, олон улсын зах зээл дээрээс Улаанбаатар метро төслийн санхүүжилтийг босгох үүрэгтэйгээр идэвхтэй ажиллаж UKEF-д танилцуулна. Улмаар Засгийн газрын баталгааны асуудал тогтож, гэрээ эцэслэгдсэний дараа метроны эцсийн сонгон шалгаруулалтыг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэдгийг онцоллоо.

Улаанбаатар метро төслийг Толгойтоос Амгалан чиглэлд нийт 15 өртөө, 1 депо бүхий 19.4 км, цагт 17200 зорчигч тээвэрлэхээр тооцсон. Төслийг хэрэгжүүлснээр авто замын сүлжээний хөдөлгөөний эрчим 10 хувиар сайжирч, дундаж хурд 18 хувиар өсөж, нийгмийн хувьд иргэд автобусаар 45 минутад явах зайг метрогоор 15 минутад туулах нөхцөл бүрдээд зогсохгүй өртөө орчимд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих шууд нөлөөллийг үзүүлэх үр дүн шинэчилсэн ТЭЗҮ-ээр гарсан. Одоогоор төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Эхний үе шатанд зургаан улсын 27 оролцогч оролцож тендерийн материал ирүүлээд байна. Тус нээлттэй тендер шалгаруулалтын хоёрдугаар үе шатыг 27 оролцогч дунд зарлахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.