СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-07-09

🔴LIVE: П.Сайнзориг: Тойрог зам бол түгжрэл бууруулах маш том боломж

Нийтэлсэн
10 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
10 цагийн өмнө

"Нийслэл хотод тойрог зам барих ажилд улсын төсөв дээр ямар нэг дарамт учрахгүй. Ашиглалтын хураамжаараа өөрөө өртгөө нөхнө гэдгийг албынхан тайлбарласан. Дэмжиж байгаа" гэж УИХ-ын гишүүн П.Сайнзориг хэллээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-“Алт 3” аян хэрэгжсэнээр төсвийн алдагдлыг нөхнө гэхээсээ илүүтэйгээр гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй. Төгрөгийн худалдан авах чадварыг аль болох тогтвортой байлгаж чангаруулах хэрэгтэй байгаа. Засгийн газраас тогтоолын төсөл өргөн бариад чуулганы хуралдаанаар дэмжигдлээ.

Тойрог зам бол түгжрэл бууруулах маш том боломж. Тойрог замын нийт урт нь 26.7 км бөгөөд үүнээс 14.89 км нь хатуу хучилттай хурдны авто зам, 8.92 км нь дан болон давхар гүүрэн байгууламж, 2.08 км нь газар доогуурх туннел байна. Төслийн хүрээнд 6 эгнээт хурдны зам, 8 байршилд олон түвшний огтлолцол бүхий уулзвар баригдана. Автозамын тооцоот хурд нь 80–100 км/цаг бөгөөд Улаанбаатар хотын хөдөлгөөний зохион байгуулалтыг шинэ түвшинд хүргэх, Туулын хурдны зам болон хотоос гадагш чиглэсэн олон улсын автозамуудтай холбогдоно. Нийслэлийн авто замын сүлжээ, логистикийг дэмжих чухал холбогч зангилаа бүхий төсөл. бий. Төслийн өртөг нь батлагдсан 918 сая ам.доллар бөгөөд үүнд зураг төсөл, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, инженерийн шугам сүлжээний шинэчлэл, нүүлгэн шилжүүлэлт, техник хяналт, газар чөлөөлөлт, зам барилгын үндсэн ажлууд зэрэг зардлууд багтсан. Цаашид төслийг гурван багц болгон хэрэгжүүлэх бөгөөд эхний багцын олон улсын нээлттэй тендерийг 2025 оны наймдугаар сарын 1-ний өдөр зарлаж, бүтээн байгуулалтын ажлыг 2027 оны дөрөвдүгээр улиралд багтаан дуусгахаар төлөвлөж байна. гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.