СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2025-07-09

🔴LIVE: Б.Батбаатар: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв. Гэхдээ...

Нийтэлсэн
11 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
11 цагийн өмнө

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв гэсэн байр суурьтай байна. Чингэхдээ алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн чадавхийг нэмэгдүүлэх дээр хамтран ажиллах боломжтой гэв. 

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар: 

-Энэ жилийн төсвийг батлахдаа нүүрсийг тонн тутамд нь 105 ам.доллараар тооцсон. Гэтэл 80 ам.долларт хүрч уналаа. Төсөв хэлэлцэж байх үед бүр 60 руу орчихлоо. Иймээс намар төсвийг тодотгохыг үгүйсгэхгүй. 

Гадаад нөхцөл байдал ингэж хурдтай өөрчлөгдөж байхад Засгийн газар шинээр бүрдээд хугацаа их алдлаа. Бидэнд хурдтай ажиллах шаардлага үүсээд байна. 

Төсвийн алдагдлыг бууруулахад "Алт-3" хөтөлбөр үр нөлөөгөө өгнө. Ийм учраас дэмжиж байгаа. Харин энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ алт олборлогч компаниудын чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах шаардлагатай болов уу. Тэрнээс тусгай хамгаалалттай газар нутаг буюу Ноён уул, Гутайн даваа зэрэг газарт алт олборлох зүйл байж болохгүй. Салбарын сайдын хувьд тусгай хамгаалалттай газар нутгийг ухуулахгүй гэсэн байр суурьтай байгаа... 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.