Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх зарлиг гаргаж цэргийн дээд цол олгохоор болжээ.
ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямбад дэслэгч генерал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах, цэргийн бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг нарт хошууч генерал цол олгож байна.
ЦЕГ-ын дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, ШШГЕГ-ын дарга, хурандаа Б.Нандинболор, ЗХЖШ-ын Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, хурандаа Ж.Молорболд, ЗХЖШ-ын Материал техникийн газрын дарга, хурандаа Б.Түвшинтөр, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзориг нарт бригадын генерал цол олгож байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.