СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-07-09

🔴LIVE: П.Мөнхтулга: Зам тээврийн осол гаргасан жолооч нар хоорондоо ойлголцоод хохирлоо барагдуулах боломжтой

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
8 цагийн өмнө

Зам тээврийн осол гараад хүн бэртэж гэмтээгүй тохиолдолд жолооч нар хоорондоо ойлголцоод даатгалын компани руу цахимаар зургаа илгээгээд, хохирлоо барагдуулах боломжтой болжээ. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хууль нэмэлт өөрчлөлт орууллаа.

УИХ-ын гишүүн П.Мөнхтулга:

-Нийт бүртгэгдэж байгаа зам тээврийн ослын 40 хувь нь маргах шаардлагагүй осол байдаг. Энэ тохиолдолд цагдаагийн тодорхойлолт шаардлагатай байдаг байсан. Ингэж байж даатгалын нөхөн төлбөрөө авна. Харин өнөөдөр Жолоочийн даатгалын тухай хууль батлагдсанаараа ингэж шаардлагагүй боллоо. Ардаас нь мөргөсөн, эгнээ байр буруу эзэлсэн гэх мэт замын хөдөлгөөний дүрэмд ойлгомжтой заасан ослын тохиолдлууд дээр болон юм. Хоёр машин осол гаргасан тохиолдолд цагдаа, даатгал хүлээгээд тус зам дээр түгжрэл үүсдэг байсныг болиулж байна.  Харин намрын чуулганаар хариуцлагагүй жолооч нарт оногдуулах хариуцлагын тогтолцоог сайжруулах талаар эргэж ярилцъя гэсэн гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.