"Алтаа зараад төсвөө бүрдүүлж болно. Гол нь тэр мөнгөөрөө уул уурхайн бус, эдийн засгаа тэлэх бусад хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх хэрэгтэй" гэж эдийн засагч Д.Жаргалсайхан хэлж байна.
Эдийн засагч Д.Жаргалсайхан:
-Улсын төсөв мөнгөгүй болоод эдийн засагт сэргэлт хэрэгтэй болохоор алтаа ухна гэж ярьж эхэлдэг. Өмнө нь хоёр удаа тэгж байсан одоо гурав дахиа тэгж байна. Нэг талаасаа хурдан хугацаанд төсвийн алдагдлаа нөхөх, хурдан орлого олох гэж байх шиг байна. Нөгөө талдаа алтны үнэ ийм өндөр байхад өөр аргагүй бололтой юм. Ер нь дан ганц алт гэхээсээ илүүтэйгээр уул уурхайн олборлолтоо нэмэгдүүлэх нь чухал. Харин тэр олон орлогоороо дахиад орлого олох, газрын дээрх баялаг бүтээх зүйлсээ хийж чадах уу? Үгүй юу гэдэг л түүнээс чухал. Үеийн үед л хийж чадахгүй явж ирлээ. Энэ орж ирсэн мөнгөөрөө бид хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэх зэрэг эдийн засгаа төрөлжүүлэх зүйлсээ хиймээр байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.